ГЗБГЗЗГ-ын төлөөлөл барилгын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэгт оролцлоо

2018-04-19

2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтаар дэлхий нийтээрээ 2016-2030 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг тунхаглан баталсан. Энэхүү тунхаглал нь Тогтвортой хөгжлийн асуудлуудыг хамруулсан 17 зорилго, 169 зорилтыг хэрэгжүүлэхээр тунхагласан. Үүнтэй уялдуулан Монгол УИХ-аас Монгол улсын хөгжлийг шинэ шатанд хүргэх, тоохэн ач холбогдол бүхий бодлогын дараах хоёр баримт бичгийг баталсан. Үүнд:

  1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль /2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр/
  2. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /2016 оны 02 дугаар сарын 05 өдрийн 19 дүгээр тогтоол/

УИХ-ын 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) болон “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг хэрэгжүүлэх салбарын уялдааг хангасан Дунд хугацааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах зорилгоор Үндэсний хөгжлийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Барилгын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлгийг "Наранбулаг ресортод зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт холбогдох яамд, агентлаг, төрийн бус байгууллагууд, холбоод, салбарын эрдэмтэд, судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл болох 50 гаруй мэргэжилтэн оролцлоо. 

Оролцогсдыг 3 багт хуваан ажиллуулсан. Үүнд:

  1. Барилгын үйлдвэрлэл
  • Барилга угсралт
  • Нийтийн барилга, орон сууц
  1. Барилгын материал үйлдвэрлэл
  • Барилгын туслах материалын үйлдвэрлэл
  • Барилгын нөөц материалын үйлдвэрлэл
  1. Барилгын архитектур, зураг төсөл
  • Орон сууцны зураг төсөв, төлөвлөлт
  • Барилга байгууламжийн зураг төсөв боловсруулалт

ГЗБГЗЗГ-ыг төлөөлөн Бүс нутаг, хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Болормаа, Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Дэнсмаа нар оролцож “Барилгын архитектур, зураг төсөл” багт ажилласан. 

Манай багаас тулгамдсан 10 асуудлын жагсаалт гаргаснаас аргачлалын дагуу нэн чухал 6 зорилтыг эрэмбэллээ. Үүнд:

  1. Хот байгуулалтын тухай суурь хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарын бусад хууль, тогтоомжийш боловсронгуй болгох;
  2. Барилгын салбарын хөгжилд шаардлагатай инженер, техникийн ажилтан, мэргэжлийн ажилчдыг төлөвлөгөө системтэйгээр бэлтгэн, ахин дэвших зарчмаар ажиллуулах;
  3. Үндэсний орон зайн мэдээллийн санг байгуулж Улсын хэмжээнд ашиглах;
  4. УИХ-ын 1996 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг цаг үеийн шаардлагад нийцүүлэх;
  5. Салбарын аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн хүчин чадлаар зэрэглэл тогтоож, ажлын шүйцэтгэлийн чанар, үр дүнгээр үнэлэх тогтолцоог бүрдүүлэх;
  6. Зураг төсл, инженер хайгуул судалгааны ажлын чанар, үр дүнд хийх магадлалын үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг хангаж, хариуцлагын тогтолцоог сайжруулах.

Хөгжлийн үзэл баримтлалын зорилтуудад 2030 онд хүрэхэд шаардлагатай нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарууд хоорондын уялдааг нарийвчлан тусгасан Дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахад Барилгын салбарын тулгамдсан асуудлыг томъёолон, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлогын зорилтуудын уялдааг үнэлэн, салбар хоорондын уялдааг хангасан тэргүүлэх зорилтуудыг тодорхой аргачлалын дагуу гарган, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлсон үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.  

 

БҮС НУТАГ, ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС,

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР