ГЗБГЗЗГ-ын удирдлага ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай ажил хэргийн уулзалт хийлээ

2018-04-09

ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр, ЗУХАГ-ын дарга Р.Ганхуяг болон бусад хэлтсийн дарга нар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат болон тус яамны зарим газрын дарга нартай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

ГЗБГЗЗГ-ын зүгээс хөдөө аж ахуйн чиглэлээр хийж буй ажлуудын талаар танилцуулж цаашид дундын мэдээллийн сан байгуулж ХХААХҮЯ үйл ажиллагаандаа ашиглах, өмнө нь хоёр байгууллагын удирдлагын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ХХААХҮЯ-наас Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд санал өгөх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР