СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ БАТЛАГДЛАА

2017-12-21

        2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”-н төслийг хэлэлцэн дэмжиж, тус газрын даргын А/278 тоот тушаалаар “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” батлагдлаа.

        Энэхүү арга зүйн зорилго нь сумын байгалийн нөөц, нөхцөл, газар ашиглалтын онцлог, нийгэм, эдийн засаг, соёл, амьдралын хэв маяг, онцлогийг судлан тодорхойлж, хэрэгцээт болон тохиромжтой байдлын үнэлгээнд үндэслэн иргэд, олон нийтийн оролцоотойгоор нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, бусад бодлогын баримт бичигт тулгуурласан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах юм.

        Цаашид Монгол улсын бүх суманд энэхүү төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд аймгийн ГХБХБГ, сумын ЗДТГ, Газрын даамал, газрын мэргэжлийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагууд энэхүү арга зүйг дагаж, мөрдөж ажиллана.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР