ZY-3 ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ӨГӨГДӨЛ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

2017-12-05

Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хэмжил, зураглал, гео-мэдээллийн агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хиймэл дагуулын өгөгдөл, хэрэглээний мэдээллийг солилцох чиглэлээр 2017 оны 7 дугаар сарын 20-ноос өнөөг хүртэл ZY-3 хиймэл дагуулын өгөгдлийн бүтээгдэхүүнийг хүлээн авч байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ZY-3 хиймэл дагуулын өгөгдлийн бүтээгдэхүүнд суурилсан 1:25 000, 1:50 000, 1:100 000-ны масштабын гео-мэдээллийн бүтээгдэхүүнийг шинэчилж, боловсруулах,  тандан судалгааны технологид суурилсан гео-орон зайн мэдээллийг нэвтрүүлэх, өөрчлөлтийг тодорхойлох, хөдөө аж ахуй, ой, усны нөөц, газрын нөөцийн менежмент, хот төлөвлөлт, хүрээлэн буй орчин, гамшгаас сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах болон бусад салбарт тандан судалгааны өгөгдөл мэдээллийг ашиглах боломж бүрдэх юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР