"Албан хаагчдыг чадавхижуулах” сэдэвт сургалт зохион байгууллаа.

2017-12-01

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.88 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд Барилга байгууламжийн газар хөдлөлтийн гамшгийн болон барилгын материалын лабораторийн чиглэлээр ажилладаг барилгын салбарын орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор “Газар хөдлөлтийн бүсэд баригдсан барилгын паспортжуулалт, барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн албан хаагчдыг чадавхижуулах” сэдэвт сургалтыг ГЗБГЗЗГазрын БТТХХэлтэс 2017.11.27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг ГЗБГЗЗГазрын БТТХХэлтсийн дарга Г.Цогтсайхан үг хэлж нээсэн.

2 өдрийн сургалт батлагдсан хөтөлбөрийн хүрээнд дараах сэдвүүдээр илтгэлүүд тавигдсан болно.

  • Барилгын тухай хуулийг дагалдан гарах 34 дүрэм журмын тухай
  •  
  • Барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо - /ННХэлтэс-Г.Галбадрах/
  • Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн тухай ойлголтууд, барилга байгууламжийн паспортжуулалтын талаарх ерөнхий ойлголт –/БТТХХ-Б.Гантулга/
  • Шинээр боловсруулагдаж буй цутгамал төмөрбетон, угсармал болон тоосгон өрөгт бүтээцтэй барилгуудад газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийх болон хүчитгэлийн аргачлал нормуудын ерөнхий ойлголт -/ЖАЙКА-Д.Гантулга/
  • Шинээр боловсруулагдаж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд газар хөдлөлтийн улмаас үүсэх хохирлын үнэлгээний аргачлал нормын ерөнхий ойлголт - /ЖАЙКА-Д.Одбаяр/
  • “Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тухай - /БХБЯ-Г.Цэрмаа/
  • “Барилгын материалын сорил шинжилгээний лабориторийн удирдлага зохион байгуулалт стандартууд”- /Зөвлөх инженер П.Наранчимэг/
  • “Барилгын салбарын тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн асуудал” - /СХЗЗГазрын дарга С.Ганцэцэг/

Энэхүү сургалтанд 20 аймгийн ГХБХБГазрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга, мэргэжилгэн, барилгын материалын үйлдвэрлэл лабораторийн асуудал хариуцсан 35 гаруй төлөөлөл оролцлоо. Мөн сургалтын хугацаанд Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорил шинжилгээний лабораторитой үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.   

Сургалтаас орон нутаг дах барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн талаарх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлуудыг нэгтгэн санал боловсруулж БХБЯаманд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР