ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2017-11-28

Монгол улсын хэмжээнд Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц үүсгэж байгаатай холбогдуулан аймгуудын Ерөнхий архитекторуудад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн бүтэц, хэрэглээ, зохион байгуулалттай танилцах уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус газрын Хот төлөвлөлтийн хэлтсээс зохион байгууллаа.

Улаанбаатар хотод хэрэгжиж, үйл ажиллагаагаар шалгагдсан энэхүү мэдээллийн системийн бүтэц, агуулга, гаргадаг хавсралтууд, мэдээллийн нэгдсэн байдалтай дэлгэрэнгүй танилцлаа. Тус Мэдээллийн системд өнөөдрийн байдлаар нийт 9 бүлэгт 377 төрлийн 512666 обьектын мэдээлэл байна. Мэдээллийн системээс барилга, байгууламж, тохижилттой холбоотой дараах нэр бүхий хавсралтууд гардаг байна. Үүнд:

  • Архитектур төлөвлөлтийн даалгавар,
  • Байршлын схем,
  • Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүэх зөвшөөрөл,
  • Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт,
  • Хаягийн тодорхойлолт болон схем зураг,
  • Гүйцэтгэлийн зураг мэдээллийн санд бүртгэсэн акт,
  • Тэг, тэнхлэгийг мэдээллийн санд хүлээн авсан бүртгэлийн хуудас г.м.

Аймгийн Ерөнхий архитекторууд нь өөрсдийн аймаг, суманд олон шат дамжлагаар шийдвэрлэдэг асуудлаа хэрхэн хялбар шийдвэрлэж болох гарцыг харуулсан үр дүнтэй танилцуулга боллоо гэв. Мөн энэхүү системийг өөрийн аймаг, суманд турших, Хот байгуулалтын тухай хуулийн хүрээнд Хот байгуулалтын кадастрыг эрхлэхэд хялбар болж, Ерөнхий архитекторын болон Жижүүрийн хөтлөлтийн тайлангаа жил бүр гарган, цаасаар ирүүлдэг уламжлалт аргыг халах боломжтой гэж дүгнэсэн.

 

               Мэргэжил нэгт Салбарын архитекторууддаа өөрийн байгууллага болон Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагаатай танилцуулан, хамтран ажилласан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хамт олонд талархал илэрхийлье.

 

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР