Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд “Орчин цагийн төрийн архив – 90 жил” сэдэвт Газрын харилцааны салбарын архивын баримтыг сурталчлах өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ГЗБГЗЗГ-ын АМТ-ийн хэлтэс зохион байгууллаа

2017-11-07

Өдөрлөгийн үеэр тус Архив, мэдээллийн төвийн танилцуулга, газрын архивт хадгалагдаж байгаа 1963, 1976, 1986 оны агаараас авсан зургийн хальснууд, 1996, 2001 оны агаарын зураг, Улаанбаатар хотын 1:32 000, 1:60 000, 1.2 000-ны масштабтай агаарын зураг, төрөл бүрийн масштабын байр зургууд, Газар нутгийн нэрийн зураг, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Газрын нэгдмэл сангийн тайлан, Инженер хайгуул, судалгааны ажлуудын баримтууд болон түүхэн зураг, баримтуудыг дэлгэн үзэсгэлэн гаргаж сонирхууллаа.

Мөн Газар зохион байгуулалтын салбар үүсч хөгжсөний 50 жил, Геодези, зураг зүйн салбарын 40 жилийн ойд зориулан хийсэн баримтад кинонуудыг үзүүлэв.

Өдөрлөгт ТИС, ХААИС-ийн Геодези, зураг зүйн, Газар зохион байгуулалт, Кадастрын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд хүрэлцэн ирж үзэсгэлэн үзэж, сонирхсон асуудлаар холбогдох мэргэжилтнүүдтэй уулзан заавар, зөвлөгөө авлаа. Мөн иргэд  сонирхсон мэдээллээ авч, үзэсгэлэн үзэж сонирхлоо.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР