Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвтэй хамтран албан хаагчдад газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

2017-11-03

 

Тус газрын Архив, мэдээллийн төвөөс Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвтэй хамтран албан хаагчдад газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн авран гамшгаас хамгаалах, зөв дадал эзэмшүүлэх сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар газар хөдлөлт, байгалийн гамшгийн хор хохирлын талаар Онцгой байдлын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас бэлтгэсэн баримтат киног үзэж, тусгай тоноглол бүхий танхимд гал унтраах сургалт, дадлага, газар хөдлөлтийн үеийн үйл ажиллагаа, утаат орчны дадлага, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтыг албан хаагчид өөрсдөө хийж суралцан, зохих мэдлэгийг олж авлаа.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР