АЙМГУУДЫН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ, ДОТООД АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

2017-10-26

           Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч, дотоод асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт зохион байгуулж байна.                                                                

       Сургалтаар Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ боловсруулах, байгуулах, дүгнэх аргачлал, захиргаа, хүний нөөцтэй холбоотой мэдээлэл, газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэл, төрийн албан хаагчийн ёс зүй, Баримт бичиг зохион боловсруулахад тавигдах үндсэн шаардлага, архивт баримт хүлээн авах, хүлээлгэн өгөхөд анхаарах зүйл, “ABLE” системийн ажиллах талаар сургалтад хамрагдахын зэрэгцээ Архив, мэдээллийн төвийн  үйл ажиллагаатай танилцах юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР