ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН "ЛЭНД МЕНЕЖЕР" ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ЗАВХАН АЙМАГТ НЭВТРҮҮЛЛЭЭ

2017-08-04

         Завхан аймгийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер" програм хангамжийг нэвтрүүлэх сургалт 2017 оны 07 дугаар сарын 31-ээс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулагдлаа.             

         Уг сургалтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон гэрээт ажлыг гүйцэтгэгч “Топмаф” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Завхан аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтнүүд болон тус аймгийн 24 сумын газрын даамлууд хамрагдлаа.

         Сургалтын үеэр Газрын кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер" програм хангамжийн техник тоног төхөөрөмж болон мэдээллийн сан, програм хангамжийг ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлуудад хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

         Газрын кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер" програм хангамжийг нэвтрүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдан аймгийн хэмжээнд нэвтэрснээр өгөгдөл геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжин иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР