Газрын харилцааны салбарын “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээн

2017-05-03

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит Шилжин явах цом"-ын төлөөх спортын таван төрөлт тэмцээн 2017 оны 04 сарын 28-30-ны өдрүүдэд, 10 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

 

Тус тэмцээнд багийн дүнгээр Нийслэлийн газрын алба 1 дүгээр байранд, Зүүн бүсийн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2 дугаар байранд, Геодези, фотограмметр, зураг зүйн холбоо удаах байрыг эзэллээ.   Тэмцээнд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Нийслэлийн Газрын алба, Нийслэл хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцааны салбарын их, дээд сургуулийн багш нар, баруун, зүүн, төвийн, хангайн бүсийн аймгуудын ГХБХБГ-ийн нийт 11 баг тамирчид оролцлоо.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР