Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа.

2019-05-20

Монгол улсын Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон газрын шинэтгэлийн бодлогыг танилцуулах, уулзалт хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн ГХБХБГ-тай хамтран тус аймгийн нутгийн удирдлагын ордонд зохион байгуулж ажиллалаа.

            Уулзалт хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, ХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, УЦУОШГ-ын дарга Л.Чулуун, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Хэнтий ус ХХК-ийн захирал Г.Батгэрэл болон аймгийн ГХБХБГ-ын дарга, мэргэжилтнүүд оролцлоо. 

Хэлэлцүүлгийн үеэр ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан нарт Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хураангуй эмхтгэлийг гардуулав.

Хэнтий аймгийн хот, тосгоны ажлын тайлан, холбогдох баримтуудыг аймгийн ГХБХБГ-ын архивт актаар хүлээлгэн өгч, “Төрийн архивын удирдлага зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т бэлтгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн ГХБХБГ-ын үйл ажиллагаа, хийгдэж байгаа ажлын талаар газрын дарга Д.Баярхүү ажлын хэсэгт танилцуулга хийлээ. 

Ажлын хэсэг Агентлагийн үйл ажиллагаа, УГЗБЕТ-ний тухай болон аймаг, сумдын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний уялдаа холбоо, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн оролцоо, мөн хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ач холбогдлын талаар танилцуулга хийж харилцан ярилцаж санал бодлоо солилцохын зэрэгцээ орон нутгийн ТВ-д ярилцлага өглөө.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР