ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

shape

EGazar гар утасны программ татах

Та өөрийн гар утсандаа EGazar программыг доорх холбоосоор орж татан аваад өөрийн газрын мэдээллээ удирдаарай

download

Түгээмэл асуултууд

Хэрэв танд асуух асуулт байвал доорх түгээмэл асуугддаг асуултууд дотор хариулт нь байна уу шалгаарай! Газар, Хэлтэстэй холбогдох

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын газрын суурь үнэлгээг тогтоохдоо газрын зах зээлийн үнийн мэдээнд шинжилгээ хийж, түүн дээрээ газрын үнэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд болох байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон байгаль орчны нөхцөл харгалзан 17 ашиглалтын зориулалт, 16 бүсчлэлд хувааж ялгавартайгаар тогтоосон байдаг. Тухайлбал: Байршлаасаа хамааран гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1 м2 газрын суурь үнэлгээ 1800–81800 төгрөг бол худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалттай 1 м2 газрын суурь үнэлгээ 19200–128000 болох юм. Газрын суурь үнэлгээтэй холбоотой мэдээллийг https://egazar.gov.mn/ сайтаас авах боломжтой

Гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно.

Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна. Иймд аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд хандана уу.

“Газрын тухай” хуулийн 30.1-т “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан байдаг.

Газрын биржийн цахим систем https://mle.mn/ -д “хэрэглэгч”-ээр бүртгүүлэн аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээж оролцох боломжтой. Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс эхлүүлж, дуудлага худалдаа зохион байгуулах өдрийн өмнөх ажлын өдрийн 15 цаг 00 минутад хааж, баталгаажуулдаг. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг дуудлага худалдааны хураамж болон дэнчин тушаасан баримтаа зургаар хавсарган өөрийн “Дэнчин буцаах дансны дугаар”-аа оруулж оролцох хүсэлтээ илгээнэ.

Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд танд мессежээр болон мэйлээр мэдэгдэнэ. Цахим дуудлага худалдааны үнийн саналыг 09 цаг 00 минутаас эхлүүлж 15 цаг 00 минут хүртэл авах бөгөөд түүнээс хойш хүлээлтийн горимд шилжинэ. Хүлээлтийн горим нь оролцогч үнийн санал өгснөөс хойш 60 секунд хүлээх бөгөөд өөр оролцогч үнийн санал өгөөгүй бол дуудлага худалдааг дуусгавар болж ялагч тодорно. Хэрэв хүлээлтийн хугацаанд багтаан өөр оролцогч үнийн санал өгвөл үнийн санал өгснөөс хойш дахин хүлээлтийн 60 секундийг тоолдог. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын дагуу ялагч болсон хэрэглэгч 7 хоногийн дотор дуудлага худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулна. Гэрээ байгуулсан өдрөөс 14 хоногийн дотор дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр эрх шилжинэ.

Холбоо барих

Холбоо барих шаардлага танд байгаа бол доорх мэдээллийн дагуу эсвэл хажуу талын газар, албадын цахим хуудсаар зочилно уу.

Газрын зураг харах
Төв байр
Монгол улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,
Барилгачдын талбай, Засгийн газрын 12-р байр

Утас: +976-1900-0101
Имэйл: info@gazar.gov.mn