ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-05-01

 

            Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтын төлөвлөгөөний дагуу “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” гэрээт ажлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь гүйцэтгэгч “Ланд Овнер” ХХК болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хөрөнгийн үнэлгээний анхан шатны сертификаттай сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

            Энэхүү сургалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, 21 аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан 43 мэргэжилтнүүд хамрагдлаа.

            Сургалтыг Монгол улсын Сангийн сайдын баталсан жишиг хөтөлбөрийн дагуу Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гишүүн үнэлгээчин багш нар удирдан зохион байгуулсан бөгөөд оролцогчдод дараах сэдвүүдээр мэдлэг олголоо. Үүнд:

-       Үнэлгээний үндсэн ойлголт, зарчмууд;

-       Олон Улсын Үнэлгээний Стандарт;

-       Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ;

-       Үнэлгээний түгээмэл арга хандлагууд;

-       Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ;

-       Газрын үнэлгээ;

-       Биет бус хөрөнгийн үнэлгээ;

-       Тоног төхөөрөмжийн үнэлгээ;

-       Бизнесийн үнэлгээ.

            Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан мэргэжилтнүүд энэхүү сургалтаар олж авсан мэдлэгээ өдөр тутмын ажилдаа болон Газрын төлбөр, татварын зорилготой кадастрын үнэлгээ хийхэд ашиглах бөгөөд мөн цаашид үнэлгээчний сонгон шалгаруулалтад оролцон тусгай зөвшөөрөл авах боломж бүрдэж байгаа юм.

 

КАДАСТРЫН ХЭЛТЭС

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР