ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНХҮҮ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2019-02-22

Орон нутгийн удирдах ажилтны Улсын зөвлөгөөн 2019 оны 2 сарын 21-ны өдрөөс эхлэн 2 дахь өдрөө төрийн ордонд үргэлжилж байгаа бөгөөд энэхүү зөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороодын засаг дарга нар болон тосгодын захирагчид, аймгуудын засаг даргын тамгын газрын дарга нар оролцож байна.

Уг зөвлөгөөнд ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү оролцож шинэчлэн боловсруулсан Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон орон нутагт газрын харилцааны чиглэлээр анхаарах шаардлагатай бусад асуудлаар орон нутгийн удирдлагуудад илтгэл тавилаа.

Ц.Ганхүү дарга илтгэлээрээ дамжуулан Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс анхаарах асуудлууд, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг орон нутагтаа зохион байгуулж, төсөв зардлыг шийдвэрлэх, сумдын газрын даамлуудыг тогтвортой ажиллуулах, тэдний үйл ажиллагааны зардлыг сумын төсвөөс шийдвэрлэж байх талаар зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР