Зайнаас тандан судлалын “SEPAL” системийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

2019-02-01

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 01-ний хооронд Итали улсын Ром хотод байрлах НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төвөөс газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын эксперт Ясмин Найла хүрэлцэн ирж “Зайнаас тандан судлалын SEPAL системийг эзэмшүүлэх сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад тус газрын нэгжийн албан хаагч нар болон нийслэлийн газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүд идэвхтэй оролцон сургалтыг амжилттай дүүргэж сертификат авлаа. Оролцогчид энэхүү сургалтад хамрагдсанаар газрын мониторинг, зураглал, бүртгэл, төлөвлөлтөд ашиглах зайнаас тандан судлалын мэдээлэл олж авах, түүнд боловсруулалт хийх, олон төрлийн дүн шинжилгээ хийх мэдлэг, чадварыг эзэмшлээ.

“SEPAL” системийг НҮБ-аас хөгжүүлж байгаа бөгөөд зайнаас тандан судлалын олон төрлийн үйл ажиллагааг энгийн хялбар байдлаар гүйцэтгэдэг, бусад төрлийн систем, өгөгдөл мэдээлэлтэй хялбар холбогдож ажилладаг зэрэг онцлогтой юм.

Та бүхэн www.sepal.io цахим хуудсаар хандаж энэхүү системийг ашиглах боломжтой.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР