Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар ГЗБГЗЗГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2019-01-11

Өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон агентлагийн нийт удирдлага, хамт олон  Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатарыг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг байгууллагын үйл ажиллагаа болон хийж бүтээж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийлээ.

Барилга хот байгуулалтын   Дэд сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ ГЗБГЗЗГ нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр маш томоохон ажлуудыг эхлүүлж, амжилттай ажиллаж байгааг сайшаагаад, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР