Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл (2018-1911) хэвлэгдэн гарлаа

2018-12-27

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Цогц дэмжлэг төв” ТББ-тай хамтран “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл (2018-1911)”-ыг бэлтгэн гаргалаа. Энэхүү эмхтгэлд Богд хаант Монгол Улсын үеийн газрын харилцааны дүрэм, журам, БНМАУ-ын үеийн Газар эдэлбэрийн хуулиуд, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу батлагдан мөрдөж байсан болон эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа газрын харилцааны талаарх хуулиудыг хамтад нь багтаасан. Газрын харилцааны хууль тогтоомжийг шинэчлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа цаг үетэй зэрэгцэн энэхүү эмхэтгэл нь хэвлэгдэн гарч байгаа нь газрын харилцааны шинэтгэлийн бодлогыг тодорхойлоход туйлын тустай төдийгүй газрын харилцаа, хууль зүй, төрийн удирдлага, түүхийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, судлаач төдийгүй эдгээр чиглэлийн албан хаагчдын ширээний ном болно гэдэгт найдаж байна.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР