“ЭРЧҮҮД ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН НИЙГЭМЛЭГ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БОЛОН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

2018-12-05

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг болно.

“Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан доор 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  “Эрчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэг”-ийн тэргүүн Д.Эрдэнэцогт ГЗБГЗЗГ-ын албан хаагчдад “Цагаан туузтаны хөдөлгөөн Монголд” сэдвээр мэдээлэл хийсэн.

ГЗБГЗЗГ-ын хамт олон “Цагаан тууз” зүүж, Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд салбарын нийт ажилтнуудыг нэгдэн орохыг уриалж байна. Мөн та жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээлэл, зөвлөгөө авах бол доорх утсанд хандаарай: 107 -Нийслэлийн цагдаагийн зөвлөгөө, мэдээлэл өгөх утас 108 -Хүүхдийн тусламжийн утас.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР