МОНГОЛЫН ГЕОДЕЗИ, ФОТОГРАММЕТР, ЗУРАГ ЗҮЙН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ТӨЛӨӨ 2018 ОНЫ СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД ГЗБГЗЗГ-ЫН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2018-12-02

2018 оны 11-р дүгээр сарын 29-нөөс 12-р дугаар сарын 02-ны өдрүүдэд Монголын Геодези, фотограмметр, зураг зүйн холбоо МГФЗЗХ-ны нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөө 2018 оны тэмцээн амжилттай зохиогдож шилдгүүдээ тодрууллаа. 

“MJ” спорт төвд 2018 оны 12-р дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан тэмцээний нээлтийн арга хэмжээнд ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр хүрэлцэн очиж тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдад спортын өндөр амжилт хүслээ. Тэмцээнийг өмнөх жилийн цомын эзэн зохион байгуулдаг уламжлалын дагуу 2017 оны “Шилжин явах цом”-ын эзэн “Геосан” ХХК 2018 оны тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд өөрийн компанийн бүтээгдэхүүний дээж агаарын зургийг оролцож буй бүх багуудад нээлтийн арга хэмжээний үеэр гардуулан өглөө.

МГФЗЗХ-ны нэрэмжит 2018 оны “Шилжин явах цом”-ын төлөө ширээний теннис, шатар, 100 буудалт даам, волейбол, сагсан бөмбөг зэрэг спортын 5 төрөлд ГЗБГЗЗГ, ШУТИС-ийн ГУУС-ийн багш нарын баг, “Топсурвей” ХХК, “Инженер геодези” ХХК, “Геомастер” ХХК, “Геосан” ХХК, “Гранд мэп” ХХК, “Этүгэн Инженеринг” ХХК ”Геосурвей” ХХК, “Ончсөрвей” ХХК “Гео Инженеринг Групп” ХХК, “Хөх хасагт” ХХК, “Лэнд тест” ХХК ”Альфа сурвей” ХХК, “Голден мэп” ХХК, “Геоаксис” ХХК ”ГеоСофт инженеринг” ХХК, “Монмэп” ХХК, “Геокад” ХХК, Геодезийн ангийг 2012 онд төгсөгчдийн баг, “Гранп мэп” ХХК зэрэг 15 багийн тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорьж нийлбэр оноогоор ГЗБГЗЗГ-ын баг тамирчид шилжин явах цомын эзэн боллоо.

Тэмцээний дүнг доорх файлаас үзнэ үү

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР