“ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ЗУУН БА УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ХАМААРАЛ” СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИГДЛАА

2018-11-30

ШУТИС-ийн И-нээлттэй институтийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга, Профессор Ж.Зориг “Технологийн шинэ зуун ба улс орны хөгжлийн хамаарал” сэдвээр манай байгууллагын албан хаагчдад илтгэл танилцууллаа.  Технологийн эрин үе ба хөгжлийн бодлого, өнөөгийн технологийн онцлог, их өгөгдөл-шинэ төрлийн газрын тос, мэдээллийн нууцлал, хиймэл оюун ухаан зэрэг маш өргөн хүрээний агуулгатай илтгэл боллоо. Илтгэлийн төгсгөлд албан хаагчид сонирхсон асуултууддаа хариулт авч, харилцан ярилцлага хийлээ.

 

2018 оны 11 дүгээр сарын 30

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР