ГЗБГЗЗГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ "ESRI АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН СИНГАПУР-2018" -д ОРОЛЦЛОО

2018-10-09

        Энэхүү зөвлөгөөнийг Бүгд Найрамдах Сингапур Улсын Сингапур хотын ESRI Ази-Номхон далайн бүс нутгийг хариуцсан төвөөс 2018 оны 9-р сарын 27-ны өдөр  зохион байгуулсан бөгөөд жил бүр өөр өөр бүс нутаг, орнуудад зохион байгуулагддаг байна.

      Энэ удаагийн зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агегтлаг - Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батболд нар анх удаа оролцлоо. “ESRI хэрэглэгчдийн зөвлөгөөн Cингапур-2018”-д нийт 600 гаруй гео орон зайн мэдээллийг сонирхогчид өөрийн улс орон, байгууллага, аж ахуйн нэгжээ төлөөлөн хүрэлцэн очжээ. 

      Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж ESRI-ийг үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч Жэк Дэнжирмонд “Цогц Дэлхийг бүтээхийн тулд ухаалаг ирээдүйг бий болгох нь” сэдэвт илтгэлийг тавьж Дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг газар зүйн мэдээллийн системийн шийдлээр техник технологиор хэрхэн шийдэж болох талаар танилцууллаа. 

        Мөн “Цэцэрлэг доторх биофилик хот” Үндэсний паркийг төлөөлөн Кэнэтт Ер,  "ГМС-ийн орон зайн дүн шинжилгээ нь банкны салбарыг өөрчлөх нь” Азноври, “Дэд бүтцийн загварыг бий болгох шинэ эрин үе” Блэйр Чэйнэ, “Сингапур дахь газарзүйн оюутнуудын дунд орон зайн сэтгэлгээг сурталчлах” Боловсролын яам Жосеф Тан Хуй зэрэг эрдэмтэн судлаач, албан хаагчид газар зүйн мэдээллийн системд гарсан өөрчлөлтүүд шинэ шийдэл, технологи, хамтын ажиллагааны талаар олон сонирхолтой илтгэлүүдийг зөвлөгөөний үеэр тавив.

      Зөвлөгөөний дараа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батболд нар Сингапур дахь Ази-Номхон далайн бүсийг хариуцсан ESRI-ийн төвд зочлон, ESRI-ийг үндэслэн байгуулагч ерөнхийлөгч Жэк Дэнжирмонд бусад, төлөөлөгчидтэй байгууллагын техник технологийн шийдэл, орон зайн мэдээллийн сан, үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавин санал солилцлоо.

ESRI (ENVIRONMENTAL SYSTEMS RESEARCH INSTITUTE) БУЮУ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ СИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ESRI нь газар зүйн мэдээллийн системийн програм хангамж, веб газар зүйн мэдээллийн систем, өгөгдлийн сангийн менежментийн хэрэглээний Олон Улсын ханган нийлүүлэгч компани юм. Тус компани нь Калифорни мужийн РэдЛанд  хотод төвтэй 1969 онд газар ашиглалтын зөвлөгөө үзүүлэх үйлчилгээний чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан байна.

 

Хэрэглэх

Өргөтгөх

Дэлгэрүүлэх

Биг дата Карто: Том хэмжээтэй мэдээллийн урсгалыг дүрслэн харуулах Long Hui Yee & Tang SzuNyiap, EsriСингапур

CAD&GIS: Газрын зургийн төгс байдлыг харуулах нь Ellaine Pama&Plintolincon Jena Esri Singapore

ArcGIS-ийг удирдан шийдвэр гаргах нь Vergil Yu & Benny Yang Esri Singapore

Байршлын инноваци: Амьдрах орчны нөхцөл байдал Jurong Industrial Estate Sheraine Wong, JTC Corporation

ESRI-ийн апплекейшнуудтай ажиллах нь Yin Yue &Meenu Saharan Esri Singapore

Виртуал орчинд хийгдсэн  Сингапурын Их Сургуулийг хайж олох  Raymond Huang & Ong Suchern National University of Singapore

ВебГМС: Эхлээд эхэлье Chester Heng& Hwang Zi Qin Esri Singapore

An integrated approach to infrastructure design using GIS and BIM technologies Blair Cheyne, Cardno

ArcGIS Про: Ирээдүйн газрын зураг Lee Kum Cheong & Kim Yen Esri Singapore

Газрын зурагт сонирхогчдыг татан оролцуулах нь Katleya Rae De Cruz & Marcus Chui Esri Singapore

Гео хөгжүүлэлтийн мастер ангилал Karen Garcia &SmithaNiveshEsri Singapore

3-н хэмжээст ухаалаг хотын харуулагч

Thibault Poncet& Shawn Ng Esri Singapore

Санхүүгийн экосистемийг өөрчлөх: ГМС нь bKash үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буй Бангладеш Bangladesh MdAzizulAlam, bKash

Ухаалаг хөдөлгөөнт шийдэл: хэрэглэгчийн кейс судалгаа, Sandee Yap, iZeem

ArcGIS-ийн 3 хэмжээст дүрслэлд гарсан дэвшлүүд Brooks Patrick, Esri

Esri шийдлийн загварууд: ГМС-ийн эхлэхэд үсрэлт хийх Felicia Lin &Yuzana Win Esri Singapore

GPU буюу График картны процессор нь өнөөгийн виртуал ArcGIS-ийн ажиллах хурдыг ихэсгэсэн нь  хурдны ажиллагааны гүйцэтгэл нь өнөөгийн виртуал Orange Zhan, NVIDIA

Дараа үеийн ГМС: What’s new in ArcGIS Sharon Gin & How WeixianEsri Singapore

 

ГМС (GIS) БОЛОН БМЗ (BIM) ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАН ДЭД БҮТЦИЙН ДИЗАЙНЫ НЭГДСЭН ҮР ДҮНД ХҮРЭХ

ESRI зөвлөгөөний үеэр хэрэглэгчид газар зүйн мэдээллийн системийн 3 хэмжээстийн чадамжийг хамгийн ихээр сайжруулахыг шаарддаг тул сүүлийн жилүүдэд барилгыг мэдээлэлжүүлэн загварчлах БМЗ  болон ГМС-ийн харилцан уялдах, харилцан ажиллах боломжтой болгосон. Жишээлбэл: ArcGIS Pro-ийн танилцуулгад шинэ 3 хэмжээст давхаргын төрлүүд, веб дээр суурилсан 3 хэмжээстийг харуулагч зэрэг ArcGIS платформд олон шинэ боломжууд нээгдсэн байна. ESRI нь газар зүйн мэдээллийн системийн 3-н хэмжээст чадавхыг хэрэглэгчийн эрэл хэрэгцээнд нийцүүлэн хурдацтай шинэчлэгдэж байна. 3-н хэмжээст нь ArcGIS-ийн гол онцлог шинж чанар болж чадсан бөгөөд олон мянган хэрэглэгч ArcGIS онлайнд дүрсэлсэн давхаргууд болон бусад 3-н хэмжээст контентуудыг санал болгож байгаа ба ArcGIS Earth зэрэг шинэ 3-н хэмжээст программуудыг ашиглаж байна.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР