“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

2018-09-19

      Өнөөдөр БХБЯ, ГЗБГЗЗГ-аас хамтран 2018 оны 9 сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөний талаар ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ-ыг Үндэсний мэдээллийн төвд зохион байгууллаа. 

          Хэвлэлийн бага хуралд ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, Орон зай, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э.Баярмаа нар оролцож,  олон улсын зөвлөгөөний зорилго, ач холбогдол, зохиогдох арга хэмжээний хөтөлбөр, оролцогчдын тухай мэдээллийг олон нийтэд өглөө.

            Энэхүү хэвлэлийн бага хуралыг ТВ-9, “TM”, “Like HD”, “Масс” телевизүүдээр дамжууллаа.  

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР