Ерөнхий боловсролын 116-р тусгай сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо

2018-09-03

      2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр, ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

    Энэхүү арга хэмжээний үеэр тус сургуулийн газарзүйн хичээлийн сургалтанд зориулан брайль тэмдэглэгээтэй 1:75 000 000-ны масштабтай дэлхийн газрын зураг, 1:6 000 000-ны масштабтай Монгол орны засаг захиргааны зураг, 116-р сургууль орчмын газрын зургаар бэлэг барилаа. 

     ГЗБГЗЗГ нь 1970 онд байгуулагдсанаас хойших 50 орчим жилийн хугацаанд бага, дунд, их, дээд сургуулийн газар зүй, түүх, нийгмийн хичээлийн сургалтын программтай уялдуулан олон тооны газрын зураг, атласыг холбогдох салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж, редакторлан нийтийн хүртээл болгосоор ирсэн билээ.

     Үүний дотор 2004-2013 онуудад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран 10 төрлийн атлас, ханын сэдэвчилсэн 8 төрлийн зургийг бага, дунд сургуулийн газар зүй, түүх, байгаль шинжлэлийн хичээлийн сургалтын стандартад нийцүүлэн хэвлүүлсэн юм.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР