АЙМАГ, НИЙСЛЭЛ, ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРЫН СУРГАЛТ БОЛЛОО

2018-06-21

“Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын сургалт”-ыг 2018 оны 06 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Орхон аймгийн Хот байгуулалт, барилга, захиалагчийн албатай хамтран Эрдэнэт хотод зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга, мэргэжилтнүүд, 16 аймгийн Ерөнхий архитекторууд  нийт 40 гаруй хүн оролцсон.

Сургалтын батлагдсан хөтөлбөрийн дагуу дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

- Хот байгуулалтын кадастр, мэдээллийн сангийн танилцуулга /Г.Цогтсайхан. ГЗБГЗЗГ/

- Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн тэмдэглэгээ. /Э.Сансарбаяр. ГЗБГЗЗГ/

- Ерөнхий архитекторын баримтлан ажиллах хууль эрх зүйн баримт бичиг болон ажил, үүргийн онцлог. /Д.Болормаа. ГЗБГЗЗГ/

- Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог зохицуулалтуудын талаар. /Г.Галбадрах. ГЗБГЗЗГ/

- Хот байгуулалтын баримт бичгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх, арга хэмжээ. /А.Зоригтбаатар. ГЗБГЗЗГ/

- Төрөөс барилгын талаар хэрэгжүүлж буй бодлого, Хотжилтын шинэ хөтөлбөр. /Д.Бэлэгсайхан. БХБЯ/

- Авто зогсоолын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг. /Д.Бэлэгсайхан. БХБЯ/

- Монгол улсын хүн амын нутагшилт, суурьшил, судалгааны талаар. /С.Давааням. БХТ/

- Эрдэнэт хотын танилцуулга. /Б.Одбаатар. Орхон аймгийн ГХБХБГ/

- Ерөнхий архитекторуудын үйл ажиллагааны тайлан. /Аймгийн архитекторууд/

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР