Нийслэл, дүүргийн газрын албаны газар зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

2018-06-14

     Нийслэлийн Засаг дарга С.Батболд, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү нарын 2017 онд хамтран баталсан “Хамтран ажиллах гэрээ”-нд туссан 2018 оны ажлын төлөвлөгөөний дагуу Нийслэл, дүүргийн газрын албаны газар зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэжилтнүүдэд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ГЗБГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсээс сургалт зохион байгууллаа.

    Энэхүү сургалтаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ, хэрэгцээт байдлын үнэлгээ хийх, өмчлүүлэх боломжтой газрын нөөц тогтоох, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах шинэчилсэн арга зүйн зааврыг эзэмшүүлэх, нийслэл, дүүргийн газрын албаны үйл ажиллагаа, газар зохион байгуулалтын чиглэлээр хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайлан, цаашид анхаарах асуудлууд зэрэг сэдвүүдээр танилцуулга, дадлага ажил хийж, нийслэл дүүргийн газар зохион байгуулагч, төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР