"Төрөөс геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого" баримт бичгийн төслийг хэлэлцүүллээ

2018-06-07

     ГЗБГЗЗГ-аас “Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг боловсруулж салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн дунд 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хэлэлцүүллээ.

    Хэлэлцүүлэгт ШУТИС, МУИС, ҮТИС-ийн эрдэмтэн, багш нар, ГФЗЗХ, хувийн хэвшилд ажиллаж буй геодези, зураг зүй, агаарын зураглалын Зөвлөх инженерүүд, ГЗБГЗЗГ-ын удирдлага, мэргэжилтнүүд нийт 31 хүн оролцлоо.

      Хэлэлцүүлгийн үеэр нийт оролцогчид нь Инженерийн геодези, Зураг зүй, Геодезийн сүлжээ, агаар сансрын зураглал, байр зүйн зураглал гэсэн 3 багт хуваагдаж өөр өөрийн чиглэлийн хүрээнд “Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт орох асуудлуудыг тодорхойллоо.

      Хэлэлцүүлэгт оролцогчид БХБЯ-наас 2016 онд байгуулсан ажлын хэсгийн хүрээнд боловсруулсан “Геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг Засгийн газраар батлуулах нь зүйтэй гэж тогтов. Үүнд, геодези, зураг зүйн салбар нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үйлчилдэг томоохон салбар тул бодлогыг тусад нь батлуулах шаардлагатай гэж үзлээ.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР