“Төрөөс газрын харилцааны талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг хэлэлцүүллээ

2018-06-07

      “Төрөөс газрын харилцааны талаар баримтлах бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ГЗБГЗЗГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн,  Монгол улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Газар зохион байгуулагчдын холбоо, Монголын газрын менежментийн чөлөөт холбоо, Монголын кадастрын холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт болон хувийн байгууллага, ахмадын төлөөллүүд хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо.

      Хэлэлцүүлгийг нээж ГЗБГЗЗГ-ийн даргын Ц.Ганхүү үг хэллээ. Тэрээр “Газрын бодлогоос дамжуулан газрын харилцааны шинэтгэлийг эрчимжүүлэх түүхэн үе ирж байгааг сануулаад, Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогоо цаашид оновчтой тодорхойлход эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийн санал, зөвлөмж нэн чухал гэдгийг илэрхийлээд, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Үүний дараа бодлогоор дамжуулан газрын мониторинг, газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын бүртгэл, үнэлгээ, татварын чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулгыг хийж, хэлэлцүүллээ.

     Хэлэлцүүлгийн үр дүнд газрын харилцааны салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, хууль эрх зүйн баримт бичиг, үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, шийдвэрлэх арга замыг тодорхойлж бодлогын баримт бичигт нарийвчлан тусгахаар боллоо.  

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР