21 аймгийн ГХБХБГ-ын Инженер хайгуул мониторинг хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

2018-06-06

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Щвейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон-Алт-Малын эрүүл мэнд" төсөл хамтран 21 аймгийн ГХБХБГ-ын Инженер хайгуул мониторинг хариуцсан мэргэжилтнүүдэд 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 13-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийн тогтвортой байдлыг хангах үүднээс гэрээг газрын кадастрын мэдээллийн санд оруулж, цахимжсан цогц мэдээлэл бүрдүүлж байна. Уг системд сум, багийн Засаг даргын захирамж, тогтоол, бэлчээр ашиглах журам бэлчээрийн фото мониторингийн мэдээлэл /мониторингийн цэгийн байршил, бэлчээрийн ургамлын бүтэц, ургацын хэмжээ, тухайн бэлчээрийн одоогийн төлөв байдал/, Бэлчээр ашиглагчдын хил зааг, улирлын хуваарь, экологийн чадавхын зураглал зэрэг мэдээллүүд байна.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР