REDD+ ийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчмуудыг үндэсний нөхцөлд нийцүүлэн тодорхойлох ба сөрөг нөлөөллөөс сэргийлэх мэдээллийн систем боловсруулах уулзалт-семинар боллоо.

2018-04-04

    Үндэсний UN-REDD хөтөлбөрийн хүрээнд “Сөрөг нөлөөллөөс сэргийлэх мэдээллийн систем (СНСМС)”-ийг байгуулах гэж байгаатай холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан уулзалт-семинарт БОАЖЯ-ны Ойн бодлогын газар, Хөтөлбөрийн бүсийн мэргэжилтнүүд, СНСМС-ийн техникийн ажлын хэсгийн гишүүд, ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төв, Ой судалгаа хөгжлийн төвийн холбогдох хүмүүс болон ГЗБГЗЗГ-ын ССМХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзул, ГЗБХ-ийн мэргэжилтэн Р.Отгончимэг, Б.Дөл нар оролцлоо.

     Семинарын зорилго:

  1. СНСМС-ийг боловсруулах алхам, ойлголтын талаар техникийн ажлын хэсгийн гишүүдийн мэдлэг чадварыг бэхжүүлэх;
  2. Монгол Улсын СНСМС-ийн зорилгыг тодорхойлох;
  3. Мэдээллийн систем болон мэдээллийн эх сурвалжийн үнэлгээ зэрэг СНСМС-ийн хөгжлийн гол үйл явцыг нягтлан үзэж сайжруулах.

    Уулзалт-семинарын хүрээнд Үндэсний UN-REDD хөтөлбөрийн гадаад зөвлөхүүд REDD+ ийн Сөрөг нөлөөллөөс сэргийлэх зарчим (СНСЗ) ба Монгол улсын үндэсний нөхцөлд нийцүүлэн тодорхойлсон СНСЗ-ын хураангуй, СНСМС-ийн шаардлага, элементүүдийн сургамжууд, боломжит зорилго ба үйл ажиллагаа, бусад орны жишээ зэрэг сонирхолтой сэдвүүдээр танилцуулга хийж, семинарт оролцогчдыг чадавхижууллаа.

     Семинарын зорилгын хүрээнд нийт оролцогчид 4 багт хуваагдан 3 удаа багаар ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР