21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгууллаа.

2018-04-04

        Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/57 дугаар тушаалын дагуу 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийслэлийн газрын албаны  Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.

        Сургалтаар мэргэжилтнүүдэд Монгол оронд хэрэглэж байгаа геодезийн солбицлын систем, тусгаг, геоидын өндрийн загвар, тэдгээрийн хөрвүүлэлт, харилцан хамааралын зэрэг  шинжлэх ухаан, онолын чанартай мэдлэг олгосноос гадна геодези, зураг зүйн талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх, цаашид ямар бодлого баримтлах талаар зохих мэдээллийг хүргэлээ.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР