ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНХҮҮ САЛБАРЫН АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-02-06

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон байгууллагын удирдлагууд газрын салбараас төрөн гарсан төрийн дээд одон медаль хүртсэн салбарын үе үеийн ахмад ажилтнууддаа “Цагаан сарын баяр”-ыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа.

Уулзалтад “Гавьяат барилгачин” Б.Рагчаа, А.Бааст, Д.Оюунчимэг, “Гавьяат эдийн засагч” Д.Жамц, “Байгаль орчны гавьяат  ажилтан” И.Батцэцэг нарыг хүлээн авч гарын бэлэг гардууллаа.

Мөн байгууллагын ахмад настнууддаа гарын бэлэг гардуулав.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР