ИНЖЕНЕР ГЕОЛОГИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА

2017-12-18

Улсын хэмжээнд болон хэсэгчилсэн газруудад хийгдсэн геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал, онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологийн тоон мэдээллийн санг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт өнөөдөр боллоо.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2013 оноос Үндэсний орон зайн мэдээллийн сан байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд дээрх ажлын хүрээнд сэдэвчилсэн тоон болон цаасан зургуудыг нэгдсэн арга зүй, стандартын дагуу програмд оруулж, мэдээллийн санг байгуулснаар Үндэсний орон зайн мэдээллийн сангийн нэг давхаргыг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.

Энэхүү ажлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын захиалгаар “Инжгеотех” ХХК 4 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд мэдээллийн санг хот төлөвлөлт, барилга байгууламжийн төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэй хийх, гүний усны түвшинг тогтоох, цэвдэгийн гэсэлтийг судлах, газар хөдлөлийн эрчим, давтамжийг судлахад суурь материал болгон ашиглах, бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад чухал мэдээлэл болох төдийгүй сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн хэрэглээнд ашиглах өргөн боломж бүрдэж байна.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР