“МОНГОЛ УЛСЫН ХАЯГЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-11-10

“Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар”-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан холбогдох мэргэжилтнүүд, “Харилцааны холбоо, мэдээллийн технологийн газар”, Харилцаа холбооны зохицуулах хороо”, “Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар”, “Нийслэлийн газрын алба” зэрэг төрийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцож байгууллага бүр өөрсдийн хөтлөн явуулдаг хаягийн мэдээллийн санг танилцуулж, өнөөгийн тулгамдсан асуудлууд болон нэн тэргүүнд хамтран ажиллаж шийдэх гарц, шийдлүүдийг ярилцсан уулзалт боллоо.

Уулзалтаар байгууллага бүрт байгаа хаягийн мэдээллийн санг нэгтгэн газар дээр хөдлөхгүй орших обьектод суурилсан Монгол Улсын хэмжээний албан ёсны "Хаягийн нэгдсэн мэдээллийн систем"-тэй болох үүний тулд Улаанбаатар хотыг хаягжуулахад гарч буй хүндрэлүүдийг хэрхэн хуулийн хүрээнд зохицуулах, обьектийн хаягийг иргэн болон хуулийн этгээд цаашлаад шуудангийн хаягтай уялдуулах, мэдээллийг саадгүй солилцох нөхцөлийг бүрдүүлэхэд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хаягжуулалтын журмын тодорхой заалтад өөрчлөлт оруулах, нэмэх замаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж нэгдсэн ойлголтонд хүрлээ.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР