Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах бүрэлдэхүүнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

2017-11-06

            “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, дэд бүтцийн хүртээмжийг бий болгох тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан барилга байгууламжийг ашиглалтанд оруулах бүрэлдэхүүнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг чадавхжуулах сургалтыг ГЗБГЗЗГ –ын даргын А/238 тушаалын дагуу 2017 оны 10 сарын 18 өдөр  ХНХЯаманд зохион байгууллаа.

        Засгийн газрын 2017 оны 69,172 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм”-ийг шинэчлэн баталж, мөрдүүлэхээр шийдвэрлэсний дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллүүдэд уг дүрэм, холбогдох хууль болон норм нормативын баримт бичгийг танилцуулж, биелэлтийг хангуулахаар ХНХЯамтай хамтарсан энэхүү сургалт амжилттай болж өндөрлөлөө. Уг сургалтанд холбогдох байгууллагуудаас 30 орчим хүн хамрагдлаа.  

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР