“ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ОРОН ЗАЙН СУУРЬ МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ НЬ” СУРГАЛТ 2 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017-11-01

Нэгдсэн үндэсний байгууллагын үндэсний хөтөлбөр, Онцгой байдлын Ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар  тус тус хамтран “ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ОРОН ЗАЙН СУУРЬ МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ НЬ” сэдэвт 3 өдрийн сургалт 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ОБЕГ-ын Жаргалантын аманд байрлах сургалтын төвд эхэллээ.

Сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд оролцож байна.

Мэргэжилтнүүд ArcGIS програм дээр ажиллах, мэдээллийн сан үүсгэх, орон зайн мэдээллийг тоон хэлбэр хөрвүүлэх, өгөгдөл мэдээллийг шинээр оруулах, засварлах, мэдээллийн санд хайлт, шүүлт хийх, мэдээллийг онол дадлагаар олгоход сургалтын зорилго оршиж байна.

“Гамшгийн өмнө зарцуулсан 1 төгрөг гамшгийн дараах үеийн 100 төгрөгтэй тэнцэнэ”

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР