Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ГЗБГЗЗГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2017-10-23

         Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж тус газрын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр болон тус газрын газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

Тус уулзалтын үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон тус газрын эрхлэх асуудлын хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа арга хэмжээ, хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар танилцууллаа.

                   

Мөн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан холбогдох хэлтсүүдээр орж, тэдгээрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан санал солилцов. Мөн тус газарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн “Үндэсний орон зайн өгөгдлийн суурь өгөгдлийг бүрдүүлэх”, Хаягийн мэдээллийн систем байгуулах”, “Улсын хэмжээний кадастрын нэгдсэн мэдээллийн сан, систем”, “Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц”, “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлын явц, үр дүнтэй танилцлаа.

Уулзалтын эцэст Барилга, хот байгуулалтын Сайд Х.Баделхан тус газрын хамт олонд ажлын амжилт хүссэний зэрэгцээ үйл ажиллагаандаа сахилга, хариуцлагатай байх, хүнд суртал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР