Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монгол улсын их сургууль хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2017-09-04

            Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг нар Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.  Гэрээгээр талууд газрын харилцааны чиглэлээр олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх, салбарын мэргэжлээр төгсөгчид болон салбарын судалгаа шинжилгээний бүтээлүүдийн мэдээллийн сан үүсгэх,  мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

     

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР