Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сангийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

2017-09-01

       Тус газар нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг байнгын мэдээллээр хангаж хөгжүүлэх, гео орон зайн цахим мэдээллийн суурийг тавих зорилгоор Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллах гэрээг 2017 оны 9-р сарын 1-ний өдөр байгууллаа.

             Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан бий болж, улмаар салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын хамтын ажиллагааны уялдаа холбоо сайжирч, эрдэмтэн судлаач, иргэн, аж ахуйн нэгжүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй онлайн мэдээллээр тогтмол хангах боломж бүрдэнэ.  Мөн улсын хэмжээнд орон зайн хувьд геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээлэлд анализ хийсний үндсэн дээр тухайн газрыг ямар зориулалтаар ашиглахад тохиромжтойг тодорхойлж, бусад салбаруудын үйл ажиллагаанд шаардагдах газрын эрэлт хэрэгцээг тооцсон, салбар хоорондын газрын харилцааг улсын хэмжээнд нэгтгэн зохицуулсан, газар, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хамгаалахад чиглэсэн, олон төрөлт эдийн засгийг бий болгох орон зайн шийдэл бүхий цогц төлөвлөгөө /Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө/-тэй болох юм. 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР