“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-2017”

2017-06-16

      Барилга, хот байгуулалтын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээ 2017.06.16-06.17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд  зохион байгуулагдаж байна.

      Өдөрлөгийн зохион байгуулагч болон оролцогч байгууллагууд:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар
  • Барилгын хөгжлийн төв
  • Ус сувгийн удирдах газар
  • Нийслэлийн Газрын алба
  • Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний
  • Геодези, инженер геологийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл /Геомастер” ХХК, “Геокад” ХХК, “Монмэп” ХХК, “Геосан” ХХК, “Инжгеотех” ХХК/
  • Төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод г.м

      Өдөрлөгийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр үг хэллээ. 

     

     Өдөрлөгөөс хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой юм.

      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын зүгээс газрын зүгээс газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлууд, газар зохион байгуулалтын түүхэн хөгжил, газар ашиглалт, төлөвлөлт, баталгаажилт, геодези, зураг зүй, орон зайн дэд бүтцийн талаарх видео танилцуулгыг олон нийтэд хүргэж,  мэргэжлийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд хиймэл дагуулын мэдээний боловсруулалт ба түүний хэрэглээ болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа томоохон төслүүд болох:

      - Монгол Улсын нутаг дэвсгэрийн 1:25000 масштабтай байр зүйн зураг хийх,

      - Хаягийн мэдээллийн систем байгуулах

      - Кадастрын мэдээллийн санг солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх

      - Геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг байгуулах ажлуудын үр дүнг танилцууллаа.

     

        Мөн тус байгууллагын албан хаагчид салбарын хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчилж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, зөвлөгөө өгч, газрын кадастрын мэдээллийн сангаас лавлагаа, мэдээллээр үйлчилж байна.  

      Нийслэлийн газрын албаны зүгээс мөн иргэдэд нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх, кадастрын зургаар үйлчлэх, газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, барьцаанд бүртгэлгүй лавлагаа олгох зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

      Иймд газрын харилцаа, барилга, хот төлөвлөлтийн талаар бодит мэдээллийг авахыг хүссэн иргэд та бүхнийг Барилга, хот байгуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР