НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежементийн хороо (UN-GGIM)-оос зохион байгуулсан Кунминг форумд оролцлоо

2017-05-22

            Нэгдсэн Үндэсний байгууллагын Дэлхийн орон зайн мэдээллийн менежементийн хороо (UN-GGIM), БНХАУ-ын Хэмжил, зураглал, геомэдээллийн агентлаг (NASG)-тай хамтран “Хотуудын ирээдүйн хөгжил: Ухаалаг, Уян хатан, Тогтвортой” сэдэвт Кунминг форум 2017 оны 5 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Юунань мужийн Кунминг хотод зохион байгуулагдаж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр болон холбогдох төлөөлөл нар амжилттай оролцоод ирлээ. Тус форумд “Хотуудын ирээдүйн хөгжил: Ухаалаг, Уян хатан, Тогтвортой” сэдэвт НҮБ-ийн Орон зайн мэдээллийн менежемент Кунминг форумаар салбарын хөгжлийн шинэ хандлага, боломж, технологи, дэлхийн улсуудын чиг хандлагын талаар дэлхийн 33 улс болон 8 олон улсын байгууллагын 170 гаруй оролцогчид туршлагаа хуваалцан, саналаа солилцлоо.

         НҮБ-ээс баталсан “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд-2030” хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэхийн тулд улс орон бүр, салбар бүр, ялангуяа байрлалд суурилсан буюу орон зайн өгөгдөл, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд анхаарлаа чиглүүлж байна. Дэлхий дээр хүн амын хотжих хөдөлгөөн маш эрчимтэй явагдаж байгаа бөгөөд Ирээдүйн хотууд Ухаалаг, уян хатан, тогтвортой (Cities of the Future: Smart, Resilience and Sustainable) хөгжлийн концепцийг чиг хандлагаа болгож хүн амынхаа суурьшил, хот төлөвлөлтөө хэрэгжүүлж байгаа нь форумын үеэр харагдаж байв. Өгөгдөл, мэдээллийн /гео-биг-дата/-г сайн төлөвлөхийн тулд  бүрдүүлэлтэндээ онцгой анхаарч тодорхой стандарт, менежементтэй, чанартай байх дээр ач холбогдол өгч, өгөгдөл бүрдүүлэлт, түгээлт, хэрэглээндээ орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглаж байгаа нь харагдлаа.

                                               

       Хурлын үеэр дэлхийн ихэнх орнуудын илтгэлд онцолсон асуудлын нэг нь байрлалд суурилсан орон зайн суурь өгөгдөл, мэдээллийг байгаль, нийгэм, эдийн засгийн статисктик мэдээлэлтэй холбон хэрэглэх нь Ухаалаг, Уян хатан, Тогтвортой ирээдүйн хотыг төлөвлөж, Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийн 17 хөгжлийн зорилтыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой талаар дурдагдсан явдал байлаа.

            Кунминг форумтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР