“НЭГДСЭН БОДЛОГО-НЭГДМЭЛ ТОГТОЛЦОО” сэдэвт газрын багц хуулийн хэлэлцүүлэг

2017-05-01

“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй арга хэмжээний нэг болох “Нэгдсэн бодлого – Нэгдмэл тогтолцоо” сэдэвт газрын багц хуулийн хэлэлцүүлэг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд, Гавьяат эдийн засагч Д.Жамц, Гавьяат барилгачин Б.Рагчаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ХААИС-ийн Агробиологийн сургууль, МУИС-ийн Газар зүйн сургууль, Газар зохион байгуулагчдын холбоо, Газрын менежментийн чөлөөт холбоо, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, Монголын кадастрын холбоо, эрдэмтэн, судлаач, оюутан нарын төлөөллүүд оролцлоо.

Тус хэлэлцүүлгийг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Газрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газар чөлөөлөх тухай хуулиудын үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлж, оролцогч санал, зөвлөмжийг авлаа.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР