Барилгын техник, технологийн хэлтэс

1. барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах;

2.  барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3.  барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

4. барилгын үе шатны ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн сонголт, механик-автомажуулалт, тохируулга зүгшрүүлэх, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтоох хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх;

5. барилгын салбарын ажилтны тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах, орон тооны бус зөвлөлийг ажиллуулах;

6. орон нутаг дахь барилгын асуудал эрхэлсэн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

7. хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгож, экспертийн эрх олгох ажлыг зохион байгуулах.           

              

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР