Сул орон тоог нөхөх

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН

СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ

 
 
Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР


            Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Бүс нутаг, хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтний сул орон тоог нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
 

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн  холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.
Нийтэд мэдээлж байгаа энэхүү  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
 

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА


Нийтэд мэдээлж байгаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Бүс нутаг, хот төлөвлөлтийн хэлтсийн Хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутгийн  төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд  2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус газрын 2 давхар, 215-ын Б тоот өрөөнд 09.00-12.00, 13.30-17.00  цагийн хооронд бүртгүүлэх материалаа өөрийн биеэр авч ирнэ. 
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүйгээ өгөх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-мэйл хаяг зэргийг тодорхой дурдана.
 

Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  • Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
  • Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  • Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  1. Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн  эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  3. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  4. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  5. “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
  6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт;
  7. Цэргийн үүрэгтний үнэмлэх

Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ.
 

Mэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байхыг анхаарна уу.
 
 
Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 262582 дугаарын утсаар  холбогдож  мэдээлэл авч  болно.

 

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР