Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй

2018-04-17

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны А/278 тоот тушаалаар “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” батлагдсан бөгөөд, уг арга зүйг ном товхимол болгон хэвлүүлэн аймаг, сумдын газрын албад, мэргэжилтнүүдэд хүргүүлээд байна.

Энэхүү арга зүйн зорилго нь сумын байгалийн нөөц, нөхцөл, газар ашиглалтын онцлог, нийгэм, эдийн засаг, соёл, амьдралын хэв маяг, онцлогийг судлан тодорхойлж, хэрэгцээт болон тохиромжтой байдлын үнэлгээнд үндэслэн иргэд, олон нийтийн оролцоотойгоор нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, бусад бодлогын баримт бичигт тулгуурласан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах юм.

Цаашид Монгол улсын бүх суманд энэхүү төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд аймгийн ГХБХБГ, сумын ЗДТГ, Газрын даамал, газрын мэргэжлийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагууд энэхүү арга зүйг дагаж, мөрдөж ажиллана.

Татаж авах: Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР