Хаягийн өгөгдлийн сан удирдах систем болон кадастрын мэдээллийн системтэй холбох ажлыг эрчимтэй хийж байна

2019-06-25

 

Хаягийн өгөгдлийн сан удирдах систем болон кадастрын мэдээллийн системтэй холбох ажлын хүрээнд 2019 оны 06-р сарын 20-21-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг гео орон зайн програм хангамж, үйлчилгээг хөгжүүлэгч, зөвлөгч ХБНГУ-ын Майкл Вагнер Postgresql, PostGIS нээлттэй эх үүсвэрийн програм хангамжуудыг суулгах, тохируулах, хэрэглэгчийн эрх үүргийг үүсгэх, өгөгдлийн санг харах, засах хэрэглэгчийн эрх үүргийг хуваарилах, өгөгдлийн сан удирдах, програм хангамжтай холбогдох, сонирхлын цэгүүдийг (POIs) тогтоох, зорилтот цэгрүү хүрэх дөт замуудад орон зайн шинжилгээ хийх зэрэг сонирхолтой сэдвүүдээр сургалтуудыг орлоо.

 Уг сургалтад Нийслэлийн газрын албаны Мэдээллийн технологийн хэлтсийн А.Уянга, Т.Ганчимэг, ГЗБГЗЗГ-ын Орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Н.Батболд, Ж.Дашням, Д.Баянбаатар, М.Мягмаржаргал, Геодези, зураг зүйн хэлтсийн мэргэжилтэн А.Зоригтбаатар, Хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Амарболд, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Э.Чинзолбоо, Г.Намхайнямбуу, Хот байгуулалтын кадастрын хэлтсийн мэргэжилтэн С.Одхишиг, Топмэп ХХК-ний захирал Д.Баттогтох зэрэг мэдээллийн технологийн чиглэлийн албан хаагчид  оролцлоо.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ноён Майкл Вагнер уг ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагуудад тайлагнаж, цаашид анхаарах зүйлүүдээр зөвлөгөө өгөв.

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР