Архив, мэдээллийн төв

 

        Газрын нөөцийн хайгуул судалгаа, газар зохион байгуулалтын зураг төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор МАХН-ын СнЗ-ийн 1974 оны 19 дүгээр  тогтоол  гарч, газар зохион байгуулалтын хайгуул судалгаа, зураг төслийн Институт байгуулагдсанаар Газар зохион байгуулалтын мэдээллийн сан анх үүсжээ.

        Мөн Монгол  Улсын Их Хурлын 2002 оны 58-р тогтоолоор 2 байгууллага нэгдэж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар байгуулагдсанаар Геодези зураг зүйн баримтын төв бий болж төрийн архивын статустайгаар  ажиллаж эхэлсэн байна.

       Монгол Улсын Их Хурлын 2008 оны 43-р тогтоолоор тус газар нь Барилга нийтийн аж ахуйн үндэсний төвтэй нэгдэж бүтцийн өөрчлөлтөнд орсноор Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар байгуулагдан, Геодези зураг зүйн баримтын төв нь төрийн архивын статустай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж  иржээ.

       БХБЯамны Сайдын 2012 оны 17 дугаар  тушаалаар  ‘’Газрын харилцааны баримтын төв, геодезийн хэмжил зүйн лаборатор’’ болж өөрчлөгдөв.

      ГХГЗЗГ-ын даргын 2013 оны 06 сарын 10-ны өдрийн 155 тоот тушаалаар баталсан Баримтын төвийн архивын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4-д  ‘’Газрын харилцааны баримтын төв нь салбарын баримтыг төвлөрүүлэн авч байнга хадгалах эрх бүхий төрийн архив мөн” гэж заажээ.

 

Эрхэм зорилго:

Монгол улсын  нутаг дэвсгэр дээр хийгдсэн геодези, зураг зүй, агаар, сансрын зураглалын ажлын үр дүнд үүсэн бий болсон эдийн засаг, нийгэм, боловсрол, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий мэдээллийг хүлээн авч, хадгалах, хамгаалах, баяжуулах, эдгээр мэдээллээр тоон мэдээллийн сан бүрдүүлэх

 

Үндсэн зорилт:

Газрын харилцааны үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх замаар орон зайн мэдээллийн дэд бүтцийг бий болгож, гео мэдээллийг хэрэглэгчдэд нээлттэй хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчлэх бүх талын боломжийг бүрдүүлэх

 

Алсын хараа:

Монгол улсын газрын харилцааны бүх төрлийн мэдээ мэдээлэл болон  орон зайн мэдээллийн сангуудын  баримтын төвийн үйл ажиллагааг олон улсын стандартын түвшинд хүргэх

 

Мэдээллийн төвийн 2015 оны зорилт:

  • Архивын стандарт орчин бүрдүүлэх                                                                           
  • Цахим бүртгэл үйлчилгээг нэвтрүүлэх                                                                           
  • Төрийн үйлчилгээг шуурхай болгох                                                                                          
  • Чанартай бүтээгдэхүүн хүлээн авч чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх                                    
  • Мэдээллийн ил тод байдлыг хангах                                                                                           
  • Мэргэжлийн алба хэлтэстэй хамтарч ажиллах                                                                                                                                          

 

Хэлтсийн бүтэц, үүрэг:

Чиг үүрэг:

1.  Геодези, зураг зүйн архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх;

2.  Газар зохион байгуулалт, газрын кадастрын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх;

3.  Агаар, сансрын зургийн мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх;

4.  Орон зайн мэдээллийн дэд бүтцийн мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх;

5.  Төрийн нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, бусад байгууллага хэлтсүүдтэй хамтран ажиллах

6.  Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэдүйлчлэх;

7.  Бүх төрлийн санхүүжилтээр хийгдсэн ажлыг улсын нэгдсэн санд шалгаж актаар хүлээн авах;

8.  Холбогдох хууль, журмын хүрээнд байгууллагын нууцын журмуудыг боловсруулж хэрэгжүүлэн ажиллах;

9.  Нууцын зэрэглэлтэй газрын зураг, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг тоголцоо байгуулан зохион байгуулах, холбогдох эрх бүхий төрийн байгууллагатай хамтран ажиллах;

10.  Мэдээллийн үнэлгээ, үйлчилгээний журмыг боловсруулан хэрэгжүүлэх;

11.  Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах;

 

Мэдээллийн төвийн хамт олон

Мэдээллийн төвийн ажил үүрэг, албан тушаалтны жагсаалт

 

 

д/д

 

Гүйцэтгэх ажил, үүрэг

 

Албан тушаал

Албан тушаалтны нэр, холбоо барих утас

1

Байгууллагын 4 төрлийн архивийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төрийн нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, бусад байгууллага хэлтсүүдтэй хамтран ажиллах, бүх төрлийн санхүүжилтээр хийгдсэн ажлыг улсын нэгдсэн санд шалгаж актаар хүлээн авах, холбогдох хууль, журмын хүрээнд байгууллагын нууцын журмуудыг боловсруулж хэрэгжүүлэн ажиллах, нууцын зэрэглэлтэй газрын зураг, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг тотголцоо байгуулан зохион байгуулах, холбогдох эрх бүхий төрийн байгууллагатай хамтран ажиллах, мэдээллийн үнэлгээ, үйлчилгээний журмыг боловсруулан хэрэгжүүлэх

Мэдээллийн төвийн дарга

Д.Оюунчимэг

266712

91996999

2

Төрөөс архив, төрийн нууцын талаар баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, баримт бичиг боловсруулах, хяналт тавих,  иргэд, аж ахуйн нэгж , байгууллагад түргэн шуурхай, шаардлага хангасан мэдэээллээр үйлчлэх үйлчилгээг зохион байршуулах, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль,  болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын дагуу салбарын хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох

Архив, төрийн нууц хариуцсан ахлах мэргэжилтэн

Н.Адилбиш

262270

99283032

3

Монгол улсын хэмжээнд геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, төрөөс  баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, геодезийн хэмжих хэрэгсэлд шалгалт, тохиргоо, баталгаажуулалт хийх,  гэрчилгээ олгох, хэмжих хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санд хяналт тавих

Геодезийн хэмжил зүй, багаж баталгаажуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Нямхуяг

70112099

91992452

4

Геодезийн хэмжих хэрэгсэлд шалгалт, тохиргоо, баталгаажуулалт хийх,  гэрчилгээ олгох, хэмжих хэрэгслийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх

Геодезийн хэмжил зүй, багаж баталгаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн

Б.Алтантуул

70112099

93076364

Б.Амгаланбаатар

88080217

5

Агаар, сансрын зургийн мэдээллийн санд чанарын шаардлага хангасан ажлын тайлан, мэдээллийг шалгаж, хүлээн авах, хадгаламжийн нэгж үүсгэх, хадгалагдаж буй баримтуудыг баяжуулах, сэргээн  засварлах,  архивын заавар журмын дагуу хадгалж хамгаалах,  албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээ, материалаар  үйлчлэх,

Агаар, сансрын зургийн мэдээллийн сангийн эрхлэгч, судлаач-архивч

Ө.Дуламсүрэн

262270

88055576

6

Газар зохион байгуулалтын мэдээллийн санд чанарын шаардлага хангасан ажлын тайлан мэдээлэл хүлээн авах,  сан хөмрөг үүсгэх, архивлах, хадгалагдаж буй баримтуудыг баяжуулах, хадгаламжийн нэгж үүсгэх сэргээн  засварлах,  архивын заавар журмын дагуу хадгалж хамгаалах,  албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээлэл, материалаар  үйлчлэх,

Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн эрхлэгч, судлаач-архивч

 

Ө.Дуламсүрэн

262270

88055576

7

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн санд чанарын шаардлага хангасан ажлын тайлан мэдээлэл хүлээн авах,  архивлах,  сан хөмрөг, хадгаламжийн нэгж үүсгэх, хадгалагдаж буй баримтуудыг баяжуулах, сэргээн  засварлах,  архивын заавар журмын дагуу хадгалж хамгаалах,  албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээ, материалаар  үйлчлэх

Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сангийн  эрхлэгч, судлаач-архивч

С.Нарангэрэл

262270

99089031

 

8

Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг эрхлэх, удирдлагыг мэдээллээр хангах,  бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг бүртгэн, шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавьж ажиллах

Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх;

Албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн бөгөөд  байгууллагын бичиг баримтын архивын эрхлэгч

Б.Энхтуул

262270

91901088

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР