Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэс

Үндсэн чиг үүрэг:

1. Салбарын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшилтэт шийдэл, газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын шинэлэг технологийг нэвтрүүлэх;

2. Байгууллагын дотоод болон салбарын тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын, интернэтийн сүлжээний аюулгүй байдал, хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах;

3. Байгууллагын дотоод болон салбарын мэдээллийн системийн аюулгүй байдал, хэвийн, тасралтгүй, найдвартай ажиллагаа хангах, зориулалтын нөхцөлд хадгалах, хамгаалах, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах;

4. Салбарын хэмжээнд бүрдүүлэгдсэн мэдээллийн сангуудын нэгдмэл байдал, уялдаа холбоог хангах, өгөгдлийн сангийн нэгдсэн загвар, бүтцийг боловсруулах, өгөгдлийн сан удирдах системийн шийдлийг боловсруулах, хөгжүүлэлтийг хийх, удирдан зохион байгуулах;

5. Салбарын хэмжээнд бүрдүүлэгдсэн мэдээллийн сангуудын нэгдсэн стандартаар өгөгдлийн сан удирдах системд оруулах, хөрвүүлэх, мета-өгөгдөл үүсгэх, орон зайн мэдээллийн шинэлэг, баталгаатай, чанартай, бэлэн байдлыг хангах ажлыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулах;

6. Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээлэлд хялбар хандах, хайх боломж бүхий түгээх систем бий болгох, байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагаа хангах;

7. Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагаатай холбогдсон бодлого, хууль эрхзүйн орчин, стандартын тогтолцоог бүрдүүлэх;

8. Мэдээллийн технологи болон орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үйл ажиллагаатай холбоотой журам, заавар, гарын авлага боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах, бусад нэгж, орон нутгийг мэргэжил, арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх;

9. Байгууллагын албан ёсны цахим веб хуудаснуудын хэвийн үйл ажиллагааг хангах, бусад байгууллага, иргэдэд байгууллагаас үзүүлэх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хууль, журам, стандартын дагуу хүргэх;

10. Байгууллагад шаардлагатай бусад мэдээллийн сан, программ хангамжийн хөгжүүлэлтийг хийх хэрэглээнд нэвтрүүлэх;

11. Байрлалд суурилсан орон зайн мэдээлэл бүрдүүлэгч бусад байгууллагуудын орон зайн өгөгдлийн сангуудын уялдаа холбоог нэгдсэн удирдлагаар хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх;

12. Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн оролцогчдыг дэмжиж, мэдээлэл түгээх, солилцох геоплатформ, геопорталыг хөгжүүлэх, системийн нэгдсэн удирдлагыг бий болгох, байгууллага, иргэдэд мэдээллийг хууль, журмын дагуу нээлттэй ил тод болгох, тогтвортой ажиллагааг хангах.

                  

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР