Кадастрын хэлтэс

1. Нийт нутаг дэвсгэр дахь газрын кадастрын бүртгэл дээр суурилсан бүх төрлийн кадастрын нэгдсэн тогтолцоог салбар хоорондын хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх

2. Геодезийн сууриар шалгагдсан нэгж талбарын кадастрын хэмжилт зураглал, түүнд үндэслэсэн газар үйл ажиллагаа явуулах эрхийн бүртгэл, хаягжуулалтыг зохих хууль тогтоомжийн дагуу хийх, нэгж талбарын иж бүрэн мэдээллийг цаасан болон тоон байдлаар бүрдүүлж, нэгдсэн кадастрын мэдээллийн тогтолцоонд хамруулж төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах

3. Улсын хэмжээнд агентлагийг аймаг, нийслэл, дүүрэг, сумтай холбосон кадастрын нэгдсэн мэдээллийн системын тогтвортой, найдвартай үйл ажиллагааг эрхлэх

4. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын хэмжээнд хийгдэж байгаа кадастрын хэмжилт зураглал, бүртгэл, хаягийн мэдээллийн санг байгуулж байгаа ажлын гүйцэтгэлд кадастрын нэгдсэн мэдээллийн системээр болон газар дээрх хяналтын үйл ажиллагаагаар хяналт тавих,

5. Холбогдох хууль тогтоомж зөрчиж газар дээрх үйл ажиллагааны эрхийг олгосон Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг зохион байгуулах

6. Газрын нэгдмэл сангийн тооллого явуулж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрыг Засгийн газраар тогтоолгох, ангилал шилжүүлэх ажлыг зохион байгуулах

7. Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал доторх дэд ангилалд хамаарах газрыг тогтоох, өөр хооронд нь шилжүүлэх асуудлыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу  зохион байгуулах, нэгдсэн мэдээллийн санг эрхлэх

8. Улсын хэмжээнд газар дээр үйл ажиллагаа явуулах эрхийг дуудлага худалдаагаар олгох ажлыг зохион байгуулах

9. Улсын хэмжээнд газар дээр үйл ажиллагаа явуулах эрхийг төсөл сонгон шалгаруулах замаар олгох ажлыг зохион байгуулах

10. Монгол улсын иргэнд аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах

11. Монгол улсын иргэдийг иргэний өмчийн газраа, Монгол улсын иргэн, хуулийн этгээдийг газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх ажлыг зохион байгуулах

12. Монгол улсын иргэдийг иргэний өмчийн газрыг болон Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг зах зээлийн жишигт нийцүүлэн авч тэдгээрийг дахин төлөвлөлт хийх нөхцлийг бүрдүүлэх

13. Монгол улсад газрын үнэлгээний Олон улсын стандартыг нэвтрүүлэх

14. Газрын зах зээлийн үнийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, нягтлах, дүгнэлт гаргах

15. Газрын зах зээлийн үнийн мэдээллийг ашиглан жишиг үнийн бүс, түүний дундаж үнийг тодорхойлж албажуулах, олон нийтэд мэдээлэх

16.  Газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр газрын үнэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох замаар нэгж талбар бүрийн зах зээлийн жишигт нийцсэн үнэлгээг гаргах

17.  Газрын нөхөн олговрын үнэлгээг тооцох

18.  Газрын зах зээлийн үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэх, шинэчлэх

19.  Газрын татвар, төлбөрийн хэмжээг оновчтойгоор тогтоох ажлыг зохион байгуулах

20.  Газрын татвар, төлбөрийг ногдуулах, хураах, тэдгээрийн төлөлтөд хяналт тавих ажлыг зохион байгуулах

              

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР