Хот байгуулалтын хэлтэс

Үндсэн чиг үүрэг:

1. Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтийг хангах, тэдгээрийг боловсронгуй болгох, шинэчлэх, өөрчлөх судалгаа, санал, төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах;

2. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад үе шатны баримт бичгийг боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүй, зохицуулалтаар хангах, холбогдох судалгаа, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах;

3. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бусад үе шатны баримт бичгийн харилцан уялдааг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

4. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бусад үе шатны баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэхэд хяналт хийх, санал, зөвлөмж, дүгнэлтийг гаргах;

5. Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт болон улаан шугамын зураглал хийх, хот байгуулалтын үйл ажиллагаанд мөрдүүлэх ажлыг  зохион байгуулах, хяналт тавих;

6. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, норм, стандартыг сурталчлах, мэдээлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

7. Хот төлөвлөлт, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх чиглэлээр салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

8. Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, үнэлгээ, дүгнэлт өгөх, үр дүнг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

9. Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторууд, аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан газар, нэгжийн дарга, мэргэжилтнүүдийг мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, сургах, чадавхжуулах;

10. Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх, дүгнэлт гаргах, бүртгэх, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

11. Хот байгуулалтын баримт бичигт экспертиз хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж экспертийн эрх олгох ажлыг зохион байгуулах;

12. Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, шинэ дэвшилтэд техник, технологи, арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

13. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах, бүрдүүлэх баримт бичиг нь холбогдох хууль, журамд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж шалгах, эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагын цахим мэдээллийн санг хөтлөх; 

14. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах, бүртгэлийг хөтлөх, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах;

15. Хот байгуулалтын салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх ажлыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

              

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР